Улсын Төсөвт Үйлдвэрийн газар
Мэдээ мэдээлэл

“И-Монгол академи” УТҮГ-ын судлаачийн өгүүлэл“International journal of Public Administration and Consulting (IJPAC)” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдлээ
“И-Монгол академи” УТҮГ нь Монгол Улсын төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүртээмжтэй шуурхай хүргэхийн сацуу академик судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хэрэгжүүлж нийгмийн хөгжил, цахим засаглалыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тодруулбал, тус байгууллагын Сургалт, Олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат нь “INCREASING ACCESS TO E-GOVERNMENT SERVICES: A COMPARATIVE INTERNATIONAL ANALYSIS” сэдэвт өгүүллээ БНСУ-ын Hansung University-аас эрхлэн гаргадаг олон улсын нэр хүндтэй “International Journal of Public Administration and Consulting (IJPAC)” сэтгүүлд нийтлүүллээ. Энэхүү өгүүлэлд төрийн цахим үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох асуудлыг олон улсын туршлагатай харьцуулан судалж, Монгол Улсад цахим төрийн бодлогыг илүү иргэн төвтэй, хүртээмжтэй болгох арга замыг тодорхойлсон нь шинжлэх ухааны болон бодлогын хувьд өндөр ач холбогдолтой юм. Судалгаанд хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээний шийдлийг хөгжүүлснээр хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг хөндөж, практикт хэрэгжүүлэх боломжийн талаар онцолсон байна. Судалгааны гол үр дүнгээс: “И-Монгол академи” нь зөвхөн төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй, шуурхай хүргэхээс гадна академик судалгаанд тулгуурласан хөгжлийн бодлогын шинэчлэлийг дэмжих зорилгоор тогтмол эрдэм шинжилгээний ажлуудыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн нийтлэл нь гурав дахь удаагаа олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдэж буй явдал юм. Дашрамд дурдахад, IJPAC сэтгүүл нь ISSN 2586-355X бүртгэлтэй, жилд хоёр удаа хэвлэгддэг, олон улсын impact factor-той эрдэм шинжилгээний сэтгүүл юм.

7 хоногийн тойм
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia системээр өнөөдрөөс /2025.08.12/ хүлээн авч эхэллээ. 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулж байна. Энэ жил 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид цахимаар бүртгүүлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 78,189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Жич: Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх, хэрэв шилжилт хөдөлгөөн хийсэн бол наймдугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай. 2. 2026 оны Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн санал асуулга маргааш дуусна 2026 оны Монгол Улсын төсвийн төсөлд E-Mongolia системээр дамжуулан иргэд, олон нийтээс санал авах үйл явц эхлээд 13 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн /2025.08.13/ 09:30 цагийн байдлаар 167.713 иргэн саналаа өгчээ. Нийт санал өгсөн иргэдийн дийлэнх нь төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг шаардлага өндөртэй салбаруудын хөгжил, үйл ажиллагаанд онцгойлон анхаарч, төсвийн төсөлд тусгах саналуудыг ирүүлээд байгаа юм. Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь төрийн нээлттэй, ил тод байдлын чухал алхамт тул иргэд та бүхэн E-Mongolia системээр саналаа илгээж төсвийн шинэчлэлд идэвхтэй оролцохыг уриалж байна. Цахимаар шийдэж Цагаа хэмнэе E-Mongolia 3. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт хүлээн авч дуусахад 4 хоног үлдлээ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч байна. 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 135,582 хүүхэд байна. Үүнээс одоогийн байдлаар 100,000 хүүхэд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлжээ. Энэ жил 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдана. Хэрэв орон нутгийн харьяалалтай болон түр оршин сууж буй иргэд нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулахдаа тухайн амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягаа элсэлтийн хугацаанаас өмнө нийслэл рүү шилжүүлсэн байх шаардлагатай. Хаягийн шилжилтийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө хийлгэхийг анхаарна уу. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах бүртгэлийн эхний шат 2025 оны 08 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Хүүхдийнхээ цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг илгээчихсэн бол 08 дугаар сарын 19-нөөс 22-ны хооронд таны бүртгүүлсэн утсанд мессежээр илгээгдэнэ. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт хэрхэн илгээх вэ? Иргэн та E-Mongolia систем рүүгээ нэвтэрсний дараа үйлчилгээ цэсээс “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэж хайна. Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан үйлчилгээ авах товчин дээр дарснаар дэлгэцэн дээр таны хүүхдийн мэдээлэл гарч ирнэ. Үүний дараа та цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийнхээ мэдээлэл дээр дарж мэдээлэл нь үнэн зөв байгаа эсэхийг шалгаад гарч ирэх асуултад хариулснаар хүсэлт амжилттай илгээгдэх болно. Ингэхдээ гарч ирэх анхааруулга мессеж бүрийг сайтар уншиж танилцана. Цахимаар шийдэж Цагаа хэмнэе

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт хүлээн авч дуусахад 4 хоног үлдлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч байна. 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 135,582 хүүхэд байна. Үүнээс одоогийн байдлаар 100,000 хүүхэд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлжээ. Энэ жил 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдана. Хэрэв орон нутгийн харьяалалтай болон түр оршин сууж буй иргэд нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулахдаа тухайн амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягаа элсэлтийн хугацаанаас өмнө нийслэл рүү шилжүүлсэн байх шаардлагатай. Хаягийн шилжилтийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө хийлгэхийг анхаарна уу. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах бүртгэлийн эхний шат 2025 оны 08 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.Хүүхдийнхээ цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг илгээчихсэн бол 08 дугаар сарын 19-нөөс 22-ны хооронд таны бүртгүүлсэн утсанд мессежээр илгээгдэнэ. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт хэрхэн илгээх вэ? Цахимаар шийдэж Цагаа хэмнэе

2026 оны Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн санал асуулга маргааш дуусна
2026 оны Монгол Улсын төсвийн төсөлд E-Mongolia системээр дамжуулан иргэд, олон нийтээс санал авах үйл явц эхлээд 13 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн /2025.08.13/ 09:30 цагийн байдлаар 167.713 иргэн саналаа өгчээ. Нийт санал өгсөн иргэдийн дийлэнх нь төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг шаардлага өндөртэй салбаруудын хөгжил, үйл ажиллагаанд онцгойлон анхаарч, төсвийн төсөлд тусгах саналуудыг ирүүлээд байгаа юм. Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь төрийн нээлттэй, ил тод байдлын чухал алхамт тул иргэд та бүхэн E-Mongolia системээр саналаа илгээж төсвийн шинэчлэлд идэвхтэй оролцохыг уриалж байна. Цахимаар шийдэж Цагаа хэмнэе E-Mongolia

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia системээр өнөөдрөөс /2025.08.12/ хүлээн авч эхэллээ. 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулж байна. Энэ жил 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид цахимаар бүртгүүлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 78,189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Элсэлтийн бүртгэлийг хийлгэхийн өмнө хүсэлт гаргах гэж буй тухайн хүүхдийн хувьд элсэлтийн бүртгэлийн төлөв нь дараах 7 төрөлтэй байна. Үүнд: Төлөв 1: “Хамран сургах тойрог тодорхойгүй” – /Шилжилт хөдөлгөөн хийсний улмаас хамран сургах тойргийн сургууль тодорхойгүй байна. Та маргааш өдрийн 13:00 цагаас хойш дахин шалгана уу./ Төлөв 2: “Хянагдаж байгаа” – /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна./ Төлөв 3: “Түр түдгэлзүүлсэн” – /Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчийн бүртгэлийг түр түдгэлзүүлсэн байна. Төлөв 4: “Бүртгэхээс татгалзсан” – /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэхээс татгалзсан байна. Тайлбар: Тухайн хаяг дээр оршин суудаггүй тул элсэлтийн бүртгэл хийхээс татгалзав./ Төлөв 5: “Бүртгүүлэх боломжтой” – /Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчээр бүртгэсэн байна. Та элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой./ Энэ төлөвтэй хүүхдийн хувьд элсэлтийн бүртгэлийг “Баталгаажуулах” болон “Татгалзах” товч идэвхтэй байх бөгөөд бүртгэлийг баталгаажуулах эсэх сонголтоо хийх боломжтой байна. “Баталгаажуулах” товч дарахад “Элсэлтийн бүртгэлээ баталгаажуулахдаа итгэлтэй байна уу?” мэдээллийг харуулаад “Тийм” эсвэл “Үгүй” товчнууд бүхий анхааруулах цонх гарна. “Тийм” сонголт хийсэн бол “Таны элсэлт баталгаажуулах хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл харуулаад “Ойлголоо” товч дарснаар хүсэлтийг илгээнэ. Энэ үед элсэлтийн төлөвийг “Элсэлт батлагдсан” төлөвт шилжүүлнэ. “Үгүй” сонголт хийсэн бол “Элсэлтийн бүртгэлийн мэдээлэл”-ийн хэсэгт шилжинэ. “Татгалзах” товч дарахад “Элсэлтийн бүртгэлээс татгалзахдаа итгэлтэй байна уу?” мэдээллийг харуулаад “Тийм” эсвэл “Үгүй” товчнууд бүхий анхааруулах цонх гарна. “Тийм” сонголт хийсэн бол “Таны элсэлтээс татгалзах хүсэлтийн хүлээн авлаа” гэсэн мэдээлэл харуулаад “Ойлголоо” товч дарснаар хүсэлтийг илгээнэ. Энэ үед элсэлтийн төлөвийг “Элсэлтээс татгалзсан” төлөвт шилжүүлнэ. Үгүй сонголт хийсэн бол “Элсэлтийн бүртгэлийн мэдээлэл”-ийн хэсэгт шилжинэ. Төлөв 6: “Элсэлтээс татгалзсан” – /Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр элсэлтийн бүртгэлээс татгалзсан байна./ Зөвхөн энэ төлөвтэй хүүхдийн хувьд элсэлтийн бүртгэлийг “Баталгаажуулах” товч идэвхтэй, “Татгалзах” товч идэвхгүй байх бөгөөд бүртгэлийг баталгаажуулах боломжтой байна “Баталгаажуулах” товч дарахад “Элсэлтийн бүртгэлээ баталгаажуулахдаа итгэлтэй байна уу?” мэдээллийг харуулаад “Тийм” эсвэл “Үгүй” товчнууд бүхий анхааруулах цонх гарна. “Тийм” сонголт хийсэн бол “Таны элсэлт баталгаажуулах хүсэлтийг хүлээн авлаа” гэсэн мэдээлэл харуулаад “Ойлголоо” товч дарснаар хүсэлтийг илгээнэ. Энэ үед элсэлтийн төлөвийг “Элсэлт батлагдсан” төлөвт шилжүүлнэ. Төлөв 7: “Элсэлт батлагдсан”-/Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл батлагдсан./ төлөв харуулна. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой. Жич: Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх, хэрэв шилжилт хөдөлгөөн хийсэн бол наймдугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 08 дугаар сарын 12-нд эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жилийн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг наймдугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр хүлээн авна. Энэ жил 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид цахимаар бүртгүүлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 78,189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цахимаар бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
Хариуцаж ажилладаг системүүд
